Ерөнхийлөгчийн санаачилга хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн санаачилга хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны нэгдүгээр сард Давосын эдийн засгийн форумд оролцох үеэрээ “Усны нөөцийн бүлэг”-ийн тэргүүн ноён Петер Брабек-Летматитай уулзахдаа хамтран ажиллах санаачилга гаргасан билээ.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Усны нөөцийн бүлэг хамтран 2011 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотноо “Монгол орны усны тулгамдсан асуудлууд” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид хоёр талын хамтын ажиллагааныхаа хүрээнд тодорхой төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Энэхүү тохиролцоогоо бодит ажил болгон Монгол Улсын Засгийн газартай төсөл хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурахаар ноён П.Брабек Монгол Улсад өнөөдөр хүрэлцэн ирж байна.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж