Ливичүүд Египет рүү дүрвэж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Ливичүүд Египет рүү дүрвэж байна

НҮБ-ын дүрвэгсдийн дээд комиссын мэдээлж буйгаар өнгөрсөн баасан гаригт 2.300 дүрвэгч Ливийн Salloum хилийн бүсээр Египет рүү гарсан бол бямба гаригт энэ тоо 3,823-д хүрчээ.  Тэдгээр дүрвэгсдийн гэр бүл Ливид тэднийг буцаж ирэхийг ятгаж байгаа бөгөөд  бөмбөгдөлт эхэлснийг сонсоод зарим нь нутаг буцсан байна. Ливийн удирдагч, хурандаа Моаммар Каддафи  Газар дундын тэнгис болон Хойд Африк дайны бүс болсныг мэдэгдсэн байна. Катарын Аль Жазира телевиз  Ливийн удирдагч улс оронд нь үүсээд буй нөхцөл байдлын талаар үндэсний телевизээрээ дамжуулан мэдэгдэл хийх гэж байгаа тухай мэдээлсэн байна.  Бямба гаригт эхэлсэн агаарын дайралтад зөвхөн цэргийн лагерууд төдийгүй энгийн номхон иргэд хэлмэгдсэн тухай  Ливийн парламентийн спикер ярьжээ. Тэдний дунд хүүхэд эмэгтэйчүүд ч олон байгаа гэнэ. Twitter-т Ливид өрнөж буй үйл явдлын талаарх хүмүүсийн сэтгэгдэл тасрахгүй байна. Триполи хотын иргэн  Мухамед “Залуусаа та нар эх орныг минь юу ч үгүй бөмбөгдөж байна. Хэрэв манай орон газрын тостой баян орон биш байсан бол та нар ирэх ч үгүй байсан. Дэлхийг яг л аалзны тор шиг олон улсын мафи удирдаж байх шиг” гэжээ. Ливийн удирдагч Каддафийн армийг буулгаж авсан босогчид Бенгази хотыг хяналтдаа авсан тухай тус хотод буй эх сурвалж мэдээлж байна.  Триполи хотын иргэн Сами Twitter-т "Хотод юу ч өөрчлөгдөхгүй. Хүмүүс юу ч болоогүй юм шиг дахин ажилдаа орж, амьдралаа үргэлжлүүлнэ. Яагаад гэвэл бид ийм зүйлд дассан. 1986 онд АНУ  Ливийг бөмбөгдөхөд бид тийм ч таатай хүлээж аваагүй. Израйлийн арми Газийн зурваст дайралт хийхийг дэлхий нийтээрээ  л харж байсан. Энэ бүхэн газрын тосноос л болж байна. Зарим хүмүүс үүнээс л болж Ливийг сүйтгэхийг хүсч байна." гэж бичжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж