Е аминдэм үрчлээнээс сэргийлдэг

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Е аминдэм үрчлээнээс сэргийлдэг

Аминдэм нь хүний эрүүл мэндэд тустай төдийгүй мөн гоо сайханы
бүтээгдэхүүнд ихээр ордог байна. Тиймээс доорх аминдэмүүд юунд
зориулагддаг болохыг тайлбарлав.


А аминдэм.
Энэ аминдэм дутагдах үед арьс хуурайшиж, үс хугарамтгай
болдог. А аминдэм нь арьсыг толигор болгож, арьсны гэмтлийн эдгэрэлтийг
хурдасгадаг. А аминдэм нь загас болон амьтаны элэг, цөцгийн тос, сүү,
өндөгний шар зэрэг бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг.

В аминдэм.
Бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулж, үсний
ургалтыг идэвхжүүлж тосны булчирхайн үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй.
Хүнсний ногоо, эрдэнэ шишийн гурил, хүнсний хөрөнгө зэрэгт ихээр
агуулагдсан байдаг.

ВЗ аминдэм.
Амны хөндийн тэжээл болох ба үсийг гялалзсан сайхан
өнгөтэй болгодог тул шүдний оо, үс арчилгааны бүтээгдэхүүнд өргөнөөр
хэрэглэдэг.

С аминдэм.
Энэ аминдэм дутагдахад арьс хуурайшиж, эрт хөгшрөх
хандлага ажиглагдана. С аминдэм нь нимбэг, лууван, шийгуа, шар манжин,
өргөст хэмх, байцаа, үхрийн нүд зэрэгт ихээр агуулагдана.

Пантеол Д аминдэм.
Арьс чийгшүүлэх үйлчилгээтэй ба эсийг сэргээж,
үсний ширхэгийн гэмтлээс хамгаалан бүдүүрүүлж өгдөг. Ихэнхдээ үсэнд
зориулсан бүтээгдэхүүнд орсон байдаг. Энэ аминдэм нь хүнсний хөрөнгө,
улаан буудайн гурилны найрлагад байдаг.

Е аминдэм.
Үрчлээ болон эрт хөгшрөхөөс сэргийлсэн тосонд ихээр
агуулж өгдөг. Амуу тариа, цоохор майлз, лууван, эрдэнэ шишийн, улаан
буудайн тосонд агуулагдсан байдаг.

F аминдэм.
Арьсыг хуурайших, загатнаа үүсэх, үс хагтах, хуурайших
зэргээс хамгаалдаг. Гарын тос, үс арчлах бүтээгдэхүүний найрлагад орсон
байдаг. Гахайн тос, чидун жимс, буйлсын тос зэрэгт байдаг.

Р аминдэм.
Энэ аминдэм дутагдсан үед арьс өөрийн толигор байдлаа
алдаж өнгө нь муудна. Элэг, мах, сүү, улаан буудай, хүрэн манжин,
тарвас, чинжүү, мөөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд энэ аминдэм ихээр
агуулагдсан байдаг.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж