Марианы хонхорт зураг авалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Марианы хонхорт зураг авалт хийжээ

Холливудын найруулагч Жеймс Камерун саяхан Номхон далайн хамгийн гүн хэсэг болох Марианы хонхорт зураг аваад ирсэн талаар ВВС бичлээ.

Найруулагч "Deepsea Challenger" шумбагч онгоцоор 70 минут явж, хонхорт хүрсэн байна. 12 тонн жинтэй "Deepsea Challenger" шумбагч хөлөгт найруулагчид хэрэгтэй бүхий л камер болон аппаратууд байсан бөгөөд гурван хэмжээст зураг авах аппарат хүртэл байсан гэнэ. Гурван цагийн турш далайн гүнд байхдаа Жеймс Кэмерон далайн ургамал амьтны зураг авч, бичлэг хийсэн юм. Тэрээр өөрийн твиттер хуудсандаа “Өөрийн үзсэн харсанаа та бүхэнтэй хуваалцахаар тэсч ядаж байна” гэж бичжээ. National Geographic суваг найруулагчийн зураг болон бичлэгүүдийг авсан аж.

Жеймс Камерун далайн хамгийн гүнд шумбасан дэлхийн гурав дахь хүн боллоо. 1960 онд Швейцарийн инженер Жак Пикар болон АНУ-ын тэнгисийн цэргийн дэслэгч Дон Уолш нар "Триест" шумбагч хөлгөөр Марианы хонхорт хүрч байжээ.

Маш их хөрөнгө зарцуулсан энэ шумбалтыг долоон жилийн өмнөөс эхлэн бэлдсэн юм. Одоо 80 хол гарсан Дон Уолш энэ шумбалтад бэлтгэх инженерүүдийн багт оролцсон байна. "Deepsea Challenger" шумбагч онгоцыг Австралид хийсэн бөгөөд National Geographic Association болон Rolex компани ивээн тэтгэжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж