Дундговь аймгийн хүүхдүүд үзлэгт хамрагдав

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Дундговь аймгийн хүүхдүүд үзлэгт хамрагдав

Монгол орон даяар өрнөж эхлээд байгаа “Эрүүл хүүхэд” аян Дундговь аймагт үргэлжилж байна. Манай улсын нийт хүн амын 36 хувийг 18 хүртлэх насны хүүхэд эзэлдэг. Харин Дундговь аймгийн хүн амын 40 гаруй хувь нь 0-18 насны 18076 хүүхэд эзлэх бөгөөд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдах юм байна. Хүүхдүүдийн дунд гүйлсэн булчирхайн үрэвсэл, шүдний өвчлөл зонхилдог бол арьсны харшил, тууралт, цус багадалт ч бас нэлээдгүй анхаарал татаж байгааг эмч нар хэлж байна. 18 хүртэлх насны бүх хүүхдийг үзлэгт хамруулж бие бялдарын хөгжлийг  үнэлэн, эрүүл болгох, хүүхдийн эрүүл мэндийн талаар мэдээллийн цахим сан бий болгож, эрүүл мэндийн байгууллагуудын бүртгэлийг сайжруулах нь тус аяны гол зорилго юм. Энэ сарыг дуустал хүүхдийн эрүүл мэндийн үзлэг үргэлжлэх бөгөөд дараагийн шатанд хүүхдийг эрүүлжүүлэх ажил үргэлжлэн хийгдэх юм байна.

Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж