Ricky Martin GLAAD-аас шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Ricky Martin GLAAD-аас шагнал хүртлээ

“Гей, Лесби хүмүүсийн эрхийг хамгаалах нийгэмлэг” буюу GLAAD-аас жил бүр уламжлал болгон зохиодог “GLAAD Media Awards” өчигдөр Нью-Йорк хотноо боллоо. Энэ удаагийн шилдэг шалгаруулах ёслолын гол баатраар Russell Simmons, Ricky Martin нар тодорсон ба HBO телевизийн "True Blood" цуврал мөн шагнал хүртжээ.
Дуучин Ricky Martin Опрагийн шоунд оролцох үеэрээ гей гэдгээ албан ёсоор зарласан ба ихэр хүүгийн эцэг болоод байгаа юм. Тэрбээр ижил хүйстэн гэдгээ зарласнаар хөгжмийн карьертаа том эрсдэл хийсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байгаа бөгөөд ижил хүйстэнүүдийн эрхийг хамгаалах олон арга хэмжээнд тун идэвхитэй оролцдог юм.
“GLAAD Media Awards” нь энэ жил нийт 32 төрөлд шилдгүүдийг шалгаруулах ба дараагийн шагнал гардуулах ёслол ирэх дөрөвдүгээр сард Лос-Анжелост, тавдугаар сард Сан-Францискод тус тус болох юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж