Тейлор Сфивт “The Lorax”-д дуу оруулна

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Тейлор Сфивт “The Lorax”-д дуу оруулна

Universal Studios болон Illumination Entertainment хамтран 1971 онд хэвлэгдэж байсан Dr. Seuss-ын “The Lorax” хэмээх хүүхдийн номоор нэгэн сонирхолтой хүүхэлдэйн кино хийх болсон тухайгаа 2009 оны долдугаар сарын 28-нд мэдээлж байсан. Харин удаан хугацааны турш хүлээлт үүсгээд байсан энэхүү кино хийх ажил эхэлсэн байна.

Зохиолыг дахин шинэчлэн бичиж дуусаад, найруулагчид ажилдаа ороод байгаа ба 2012 оны гуравдугаар сарын 2-нд, зохиолч Dr. Seuss-ын 108 насны ойгоор нээлтээ хийх болсон тухайгаа өнөөдөр зарлалаа. Хүүхдийн олон номоороо алдаршсан Dr. Seuss 1991 онд 87 насандаа таалал төгссөн юм.Эрчимтэй хөгжиж буй үйлдвэрлэлийн улмаас ой мод устаж үгүй болох аюулд нүүрлэж, моднуудыг аврахаар хичээж буй тухай энэхүү кинонд гарах ба жүжигчин Zac Efron, Ed Helms, Danny DeVito, дуучин Taylor Swift болон Betty White нар дуу оруулахаар болсон байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж