
Зохиолыг дахин шинэчлэн бичиж дуусаад, найруулагчид ажилдаа ороод байгаа ба 2012 оны гуравдугаар сарын 2-нд, зохиолч Dr. Seuss-ын 108 насны ойгоор нээлтээ хийх болсон тухайгаа өнөөдөр зарлалаа. Хүүхдийн олон номоороо алдаршсан Dr. Seuss 1991 онд 87 насандаа таалал төгссөн юм.Эрчимтэй хөгжиж буй үйлдвэрлэлийн улмаас ой мод устаж үгүй болох аюулд нүүрлэж, моднуудыг аврахаар хичээж буй тухай энэхүү кинонд гарах ба жүжигчин Zac Efron, Ed Helms, Danny DeVito, дуучин Taylor Swift болон Betty White нар дуу оруулахаар болсон байна.
Н.Наран