Жонни Депп, Мэрилин Мэнсон нар хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

Жонни Депп, Мэрилин Мэнсон нар хамтарна

Шуугиан тарьдгаараа нэрд гарсан рок дуучин Мэрилин Мэнсон болон Холливудын од жүжигчин Жонни Депп нар хамтран дуулах гэнэ. Депп, Мэнсон нар хамтдаа 1972 онд хит болж байсан  Карли Саймоны «You’re So Vain» дууг дуулах аж. Мэрилин энэ дуугаа “Born Villain” нэртэй шинэ цомогтоо оруулах аж.

Депп болон Мэнсон 2001 оноос хойш хамтын уран бүтээл хийж байгаа юм. Жонни Деппийн гол дүрд нь тоглосон “Тамаас” кинонд Мэнсоны дуулсан “The Nobodies” дуугаар саундтрек хийж байсан үеэс тэд хамтран ажиллах болжээ. Харин тэдний нөхөрлөл бүр эрт 1980-аад онд эхэлсэн юм. Тэд бие биеийнхээ уран бүтээлийг  хүндэлдэг бөгөөд Депп өөрийн тоглосон кинонуудын нээлтэд Мэнсоныг урьдаг байжээ. Мэнсон хэлэхдээ “Жонни бид хоёр шинэ дуугаа бичүүлэхдээ хөгжилтэй байсан. Жонни бөмбөр нүдэж, гоцлол гитар тоглон, харин би өөрөө ритм гитартай дуулсан” гэжээ.

Дашрамд, Жонни Депп муугүй хөгжимчин бөгөөд Р гэдэг рок группийн тоглолтод оролцдог байжээ. Түүнчлэн зарим алдартай дуучидтай хамтран тоглож байсан юм. Түүний хэр чадварлаг гитарчин болохыг 1997 оны “Be Here Now” дуунаас нь сонсч болох гэнэ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж