
Уг даашинзыг хосуудын хайр сэтгэлийг үүсэхэд чухал нөлөө үзүүлсэн даашинз хэмээн бичиж байгаа ба уг загварын шоуг үзсэнийхээ дараа хунтайж Уилльям Кэйтийг сонирхож эхэлсэн гэнэ. Тэр үед хосууд Сэйнт Эндрьүсийн их сургуульд суралцаж байсан ба тун удалгүй үерхэж эхэлжээ.
Уг даашинзыг зохион бүтээсэн дизайнер Todd “Би өөрийгөө энэхүү даашинзыг урласнаар хааны гэр бүлд томоохон бэлэг барьсан хэмээн бодож байгаа. Энэхүү даашинз бол Кейтийн гоолиг биеийг хунтайжид харуулсан гайхамшигтай бүтээл” хэмээн ярьсан байна.
Хунтайж Уилльям, Кэйт Мидлтон нарын хурим ирэх дөрөвдүгээр сарын 29-нд болох юм.
Н.Наран