Цацраг идэвхит бодис илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Цацраг идэвхит бодис илэрчээ

Сөүл-Улаанбаатарын чиглэлийн  КЕ-867 нислэгээр баасан гаригийн 22.00 цагт   ирсэн зорчигч, тэдгээрийн ачаа тээшинд цацрагийн хэмжилт, хяналтыг Цөмийн энергийн газраас хийжээ. Энэ үеэр  Буянт-Ухаа боомтын цацрагийн хяналтын Олон улсын гарах хоёрдугаар хаалганы төхөөрөмжид БНСУ-ын Сөүл хотоос ирсэн Солонгос улсын иргэн Son Chun Ok-оос гамма цацрагийн дохиолол илэрчээ. Хоёр дахь шатны үзлэг хийхэд зүрх судасны шинжилгээ хийлгэхэд тэрбээр изотоп ашигласан нь тогтоогдсон байна. Иймээс түүнд цацрагийн бохирдлын болон цацрагийн тунгийн хэмжилт хийж, даваа гаригт Цөмийн энергийн газарт ирж дахин хэмжилт хийлгэх үүрэг өгч хил нэвтрүүлсэн байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж