
Америкийн улаан загалмайн нийгэмлэг “Газар хөдлөлт болон цунамигийн аюулд нэрвэгдээд буй Японы ард түмэнд Walt Disney компани өгөөмөр сэтгэл гаргаж буйд гүнээ талархаж байна” хэмээсэн бол тус компанийн гүйцэтгэх захирал ноён Robert A. Iger “Бид бүхний сэтгэл зүрх Японы ард иргэдийн төлөө маш их зовниж байна. Энэхүү хүнд хэцүү үед тэвчээртэй, хүлээцтэй байж аюулыг даван туулахаар сэргээн босголтын ажлаа эхэлж буй агуу ард түмнээр бид бахархаж байна. Бид цаашидч тусламж дэмжлэгээ үзүүлсээр байх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Дашрамд сануулахад, Оскарын шагналт жүжигчин Sandra Bullock өнгөрсөн долоо хоногт нэг сая ам.доллар хандивласан билээ.
Н.Наран