30 мянган мөнгөн зоос олджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

30 мянган мөнгөн зоос олджээ

Английн Бат хотод малтлага хийж байсан археологчид эртний Ромын халуун усны газар байсан тууриас 30 мянган мөнгөн зоос нуусан хайрцаг олсон талаар ИТАР-ТАСС мэдээлжээ.

Мөнгөн зоос нь манай эриний 270 оны үеийнх бөгөөд зоосыг  Британийн Музейд шилжүүлэхээр болсон байна. Их Британид одоог хүртэл олдсон эртний эдлэлээс тавдугаарт тооцогдох энэ олдвор нь эрт үед Ромчууд Их Британийн нутагт хотоо байгуулж байсан үеийнх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Зургадугаар зууны үед Ромчууд Их Британийн нутгийг орхин явсан бөгөөд хотын туурь балгасыг 18-р зуунаас эхлэн засч сэргээн, зарим хэсэгт музей байгуулсан байдаг ажээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж