
Мөн Калифорни мужийн тогоочид "Ерөнхийлөгчийн бялуу" хэмээх нэртэй, 181 кг жинтэй, таван давхар аварга тортыг хийж байсан юм. Дэвид Лофэр ахлагчтай 10 тогоочоос бүрдсэн баг бялууг хийхэд 160 цаг зарцуулсан гэнэ. Түүнийг хийхэд 45 кг гурил, 90 кг элсэн чихэр, 54.4 кг ургамлын тос, 400 өндөг орсон гэнэ. Тортны оройн хэсэгт толгой нь цагаан, их бие нь шоколадаас бүтсэн бүргэдийг урлажээ. Мөн тогоочид бялуу дээр Америкийн төрийн далбаа, 100 ширхэг таван хошуу, Ерөнхийлөгчийн дардас, Калифорни мужийн бэлгэ тэмдэг, Рональд Рейганы үед бүтээсэн атомын онгоц зэргийг сийлсэн аж. Америкийн экс Ерөнхийлөгч шоколад, цэлцгэнүүрт дуртай нэгэн байсан бөгөөд тиймээс ч төрсөн өдрөө тэмдэглэх дуртай байжээ. Бялууг Калифорни мужийн Сими-Вэллей хотод байдаг Рейганы номын сан болон музейд бүрэн бүтнээр нь хүргэж өгөхөд нэлээд бэрхшээл тулгарсан талаар тогоочид хуучилжээ. АНУ-ын экс Ерөнхийлөгч Роналд Рейган 2004 онд 93 насандаа таалал төгссөн юм.