Жереми Лин “Volvo”-г сурталчилна

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Жереми Лин “Volvo”-г сурталчилна

NBA-ын шинэ цагийн од Жереми Лин авто үйлдвэрлэгч “Volvo” компанитай хоёр жилийн сурталчилгааны гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд Жереми тус компанийн автомашиныг дэлхийн хэмжээнд, нэн ялангуяа Ази тивд сурталчлах юм. Компанийн мэдээлснээр Жереми Лин “Volvo” брэндийн элчээр ажиллаж, сурталчилгааны бүхий л ажилд идэвхтэй оролцох гэнэ. Ингэхдээ Хятад, АНУ болон Азийн хятад хэлтэй орнуудад голчлон анхаарах ажээ. Түүний тоглосон анхны сурталчилгаа ирэх зургадугаар сараас цацагдаж эхлэх гэнэ.

Энэ улиралд “Нью-Йорк Никс” багт гялалзсан амжилт үзүүлж буй Лин NBA дэх америкт төрсөн, гэхдээ хятад гаралтай анхны сагсан бөмбөгч билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж