
Уг жүжгийг зохиолч Ч.Нацагдорж бичиж, урлагийн гавъяат зүтгэлтэн Ч.Ганхуяг найруулжээ. Хүүхдийн уран бүтээл, тэр дундаа байгаль хамгаалах сэтгэл зүйг төлөвшүүлэхэд энэхүү уран бүтээл чухал түлхэц болно хэмээн зохиолч нь онцолж байлаа.
Театрын хамт олон "Миний чин зоригт бяцхан найз" жүжгийг цэцэрлэгийн ахлах анги, ерөнхий боловсролын сургуулийн 1-4 дүгээр ангийн бяцхан үзэгчиддээ зориулжээ.
Н.Наран