15 хүний аминд хүрсэн Ц.Сэлэнгэ суллагджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

15 хүний аминд хүрсэн Ц.Сэлэнгэ суллагджээ

Нийслэлийн Багануур дүүрэгт  “Азийн чоно” компанийн метилийн спиртээр үйлдвэрлэсэн архинд  15 хүн хордож нас барж, 22 хүн хүнд, хүндэвтэр гэмтсэн ноцтой хэрэг 2007-2008 онд шилжих  үеэр гарч байсныг уншигчид санах байх. Уг хэрэгт шүүгдсэн  “Азийн чоно” компанийн захирал Ц.Сэлэнгэд шүүхээс долоон жилийн хорих ял оноосон. Гэвч   шүүхээс  түүнд оноосон долоон жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж гурван жил нь хасагдсан. Үлдсэн дөрвөн жилийн хорих ялаас түүний ээж Ерөнхийлөгчид уучлал хүссэнээр гурван жил нь хасагдаж суллагдсан байна.  Тухайн үед улсын хилээр хориглосон эд зүйл буюу метилийн болон изомилийн спиртийг бага бус хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлсэн, хүчтэй үйлчлэх болон хортой бодис болох эдгээр спиртийг олж авах, хадгалах талаар тогтоосон журам зөрчсөн, зарж архи үйлдвэрлэж худалдсан хэрэгт есөн хүн холбогдсон билээ. Уг хэрэгт сэжигтнээр татагдан  шүүгдсэн Ц.Баттогтох, Ц.Бат-Өлзий, Б.Баярсайхан нарт тус бүр таван жил, Ж.Лхамчинжавт 4.6 жил, Ц.Баярбаатарт гурван жил, Ц.Энхээд найман жил, Ц.Сэлэнгээд долоон жил, Х.Байгалмаад таван жил, 10 хоног хорих ял оногдуулж байсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж