Ливи руу пуужингаар харваж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Ливи руу пуужингаар харваж байна

Өчигдөр шөнө АНУ, Их Британи Ливид агаарын довтолгоо хийж пуужин хөөргөсөн байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ливийн ард иргэдийг хамгаалах олон улсын цэргийн үйл ажиллагаа явуулахад АНУ зэвсэгт хүчнээр туслах болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.  АНУ, Их Британийн явуулж буй “Odyssey Dawn” нэртэй уг цэргийн үйл ажиллагаа 110 Tomahawk пуужин, 20 шумбагч онгоцыг бэлтгээд байна.  Ливийн эрэг рүү пуужингаар буудаж эхэлсэн талаар BBC мэдээлсэн байна.  Ливи дэх дайралт хийх шийдвэрийг  дэлхийн 22 орны дээд хэмжээний уулзалтаар гаргасан байна.

Н.ЭНХЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж