Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Robert De Niro ачтай болжээ

“Загалмайлсан эцэг”, “Америкт нэг удаа” зэрэг олон гайхалтай киногоороо бидний танил болсон Оскарын шагналт жүжигчин Robert De Niro хоёр дахь ачаа өлгийдөн авчээ. Түүний анхны эхнэрийн хүү болох 34 настай Raphael De Niro нь 2008 онд хуримаа хийсэн ба анхны хүүхэд нь одоо 3 настай юм. Тэд үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг компанид хамтдаа ажилладаг аж.
Хосуудын хэвлэлийн төлөөлөгч “Тэд хоёр дахь хүүхдээ төрүүлээд тун баяртай байгаа. Бяцхан хүү болон ээжийн бие тун сайн байгаа” хэмээн Us сэтгүүлд мэдээлсэн байна.
Өвөө болоод буй жүжигчин Robert De Niro хоёр дахь эхнэр Grace Hightower-той 1997 онд хуримаа хийсэн ба тэд 1998 онд хүүтэй болсон юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж