Их, дээд сургуулийн хотхон шинээр барих ажил ирэх есдүгээр сард эхлэнэ. Энэ ажлыг ерөнхий сайд С.Батболд ахалж байгаа бөгөөд бүх үйлчилгээг багтаасан хот байгуулахаар төлөвлөжээ. Сургуулийн байр, дотуур байр, багш ажилчдын байр, дэлгүүр, зах зэрэг бүх үйлчилгээг багтаасан энэ хотхоны ерөнхий төлөвлөгөөг “Говь травель” компани гаргаж байгаа. Шинэ хотхон байгуулахад хуучин их, дээд сургуулийн барилгыг худалдаж олсон орлогыг нэмэрлэх гэнэ. Үүнээс МУИС, МУБИС-ийн хичээлийн байрыг хэвээр үлдээх юм байна. Оюутны цогцолбор барих төсөлд 19 наяд төгрөг төсөвлөөд байгаа аж.
Ш.Чимэг