Сүрьеэгийн үндэсний VI зөвлөгөөн энэ сарын 21-22-нд Улаанбаатар хотод ЭМЯ-ны сургалт мэдээллийн төвд болно. Дэлхий нийтээрээ гуравдугаар сарын 24-ний өдрийг сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч энэ өдөр тэмдэглэн сүрьеэгийн хор уршгийг иргэдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион явуулдаг. Ази, Номхон далайн баруун бүсэд жилд хоёр сая орчим хүн сүрьеэгээр өвдөж, өдөрт 800 гаруй хүн энэ өвчнөөр нас бардаг гэсэн судалгаа байдаг байна. Сүрьеэ өвчин нь эдгэрдэг өвчин. Хүмүүс үүнийг мэдэхгүйгээс өвчнөө хүндрүүлсэнээр нас бардаг гэнэ. Манай улсад энэ өвчнөөр 2009 онд 4218 хүн өвчилсөний 101 нас барсан байна.
Ш.Чимэг