Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өчигдөр иргэд байгууллага аж ахуй нэгжээс гэмт хэрэг зөрчлийн 1940 дуудлага, яаралтай түргэн тусламжийн 2488 дуудлага тус тус иржээ. Ирсэн дуудлагаас гэмт хэрэгийн шинжтэй 101 зөрчлийн 93 үйлдлийн сэжигтэн холбогдогчийн тогтоож холбогдох нэгжүүд шалгаж байна. Мөн 517 дуудлагад эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлж 82 иргэнд зөвлөгөө өгч үйлчилсэн байна. Үүнээс төрөх 49, осол гэмтийн 83 дуудлагад тусламж үзүүлэн, гудамжинд согтуу, ухаангүй хэвтэж байсан 18 иргэнийг холбогдох газар нь хүргэсэн байна.
Ш.Чимэг