Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Арилжааны тойм

Өнгөрч буй долоо хоног буюу 2011 оны гуравдугаар сарын 14-18-ны хооронд Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны арилжааг таван удаа явуулж, 61 ХК-ийн 822.5 мянган ширхэг хувьцааг 4.4 тэрбум төгрөгөөр арилжлаа.
Топ-20 индекс 24546.59 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 2814.21 нэгжээр буюу 10.28 хувиар буурчээ.

Индексийн сагсад багтах Ээрмэл /30.2хувь/, Дархан нэхий /29.2 хувь/, Шивээ овоо /28.7 хувь/, Могойн гол /27.3 хувь/, Адуунчулуун /25.0 хувь/, Тавантолгой /16.4 хувь/, Монголия Девелопмент Ресорсес /15.0 хувь/, Баянгол ЗБ /14.5 хувь/, Махимпекс /11.9 хувь/, Говь /7.6 хувь/, Багануур /7.4 хувь/ МЦХ /7.4 хувь/, Шарын гол /4.2 хувь/, Ремикон /3.6 хувь/, УИД /3.4 хувь/ зэрэг компанийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 363.5 тэрбум төгрөгөөр буюу 12.7% буурч, 2 их наяд 489.1 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Ган хийц /74.7%/, Их барилга /47.7%/, УБ БҮК /32.0%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Сүү /38.6%/, Ээрмэл /30.2%/, Дархан нэхий /29.2%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 61 үнэт цаас арилжигдсанаас 27 үнэт цаасны ханш өсч, 30 үнэт цаасны ханш буурч, дөрвөн үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Гермес центр /272.4 мянган ширхэг/, Хөх ган /174.1 мянган ширхэг/, Шарын гол /162.3 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Шарын гол /3.7 тэрбум төгрөг/, Тавантолгой /246.2 сая төгрөг/, Шивээ овоо /96.3 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж