Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.03.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

Өнөөдрийн 20.00 цаг хүртэл Улаанбаатар хотод 11-13 хэм хүйтэн, цас орохгүй. Өглөө 05.00 цагт Улаанбаатарт 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Малчидад анхааруулахад өнөөдөр говийн бүсийн ихэнх нутгаар хүйтэн, салхи шуургатай байна. Төв болон говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10  метр, говь талын нутгаар зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 14-19 хэм  хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5  хэм  хүйтэн,  бусад нутгаар  8-13 хэм  хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж