Гандболын өсвөрийн УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

Гандболын өсвөрийн УАШТ болно

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах гандболын тэмцээн дөрөвдүгээр сарын 8-12-нд Хан-уул дүүргийн Спортын ордонд болох гэж байна. Тус тэмцээн 1993 оноос эхлэн уламжлал болон зохиогдсоор ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг, Багануур дүүрэг, Улаанбаатар зэрэг газруудад болж байжээ. Энэ жилийн гандболын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Дархан-уул, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймаг, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 20 орчим багийн охид, хөвгүүдийн 250 орчим өсвөрийн тамирчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдэгдээд байна. Тэмцээнд зөвхөн ЕБС-ийн сурагчид оролцох бөгөөд нэг байгууллага, сургуулиас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг оролцох ажээ.

Сонирхуулахад, энэ тэмцээний дараа буюу тавдугаар сард болох Монголын хүүхдийн спортын IV их наадмын хөтөлбөрт гандболын спортын төрөл анх удаагаа багтсан тул дээрх багууд бэлтгэл сургуулилтаа хангах, өрсөлдөгч нараа судлах, өөрсдийн багаа сорих сайхан боломж бүрдэж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж