Одон бөмбөгийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

Одон бөмбөгийн аваргууд тодорлоо

Монголын оюутны спортын 10 дахь удаагийн “Универсиад” их наадмын ширээний теннисний тэмцээн “Champion” клубт хоёр өдрийн турш үргэлжилж, аваргууд тодорлоо. “Универсиад” наадмын албан ёсны хуваарьт багтсан уралдаан, тэмцээний анхных нь болох одон бөмбөгийн тэмцээнд ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, БХИС, Цагдаагийн академи, СЭЗДС, Төмөр замын ДС, ХҮДС,  ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Аварга БТДС, Тэнгэр ДС, Мандах бүртгэл ДС, Алтай ДС, Газарчин ДС, Засагт хан ДС, Монгол-Солонгосын хамтарсан техникийн коллеж зэрэг 19 их, дээд сургуулийн эрэгтэй 50, эмэгтэй 32 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог хосын төрөлд өрсөлдсөнөөс багийн дүнгээр ШУТИС-ийн баг тэргүүлж, МУИС болон ҮБТДС удаалсан байна.

Тэмцээнд амжилттай оролцсон тамирчид наймдугаар сарын 12-23-нд БНХАУ-ын Шинжинь хотноо болох Дэлхийн оюутны зуны спортын XXVI  их наадамд оролцох юм.

Универсиад наадмын ширээний теннисний тэмцээний дүн:

Эрэгтэй ганцаарчилсан:

  1. ШУТИС–ийн оюутан СМ З.Төрболд
  2. ШУТИС–ийн оюутан СМ Э.Лхагвасүрэн
  3. ҮБТДС–ийн оюутан СДМ С.Оргил


Эмэгтэй ганцаарчилсан:

  1. ҮБТДС–ийн оюутан СДМ Х.Цэндмаа
  2. МУИС–ийн оюутан СДМ  С.Агьзул
  3. БХИС–ийн оюутан СДМ  Б.Мөнгөнцэцэг

Холимог хос:

  1. ШУТИС–ийн оюутан СМ Э.Лхагвасүрэн, СДМ Б.Энхжин
  2. МУБИС–ийн оюутан СМ З.Төрболд, спортын 1-р зэрэгтэй тамирчин Ч.Даваажаргал
  3. МУИС–ийн оюутан СДМ Б. Буянбат, СДМ С.Агьзул

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж