“Фүкүшима-1” станцад ус агаараас асгахаа зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

“Фүкүшима-1” станцад ус агаараас асгахаа зогсоов

Гуравдугаар сарын 18-нд цэргийн нисдэг тэрэгнээс Атомын цахилгаан станцуудад ус асгах ажиллагааг зогсоожээ. Төлөвлөсөн ажлыг яагаад зогсоосон талаар Батлан хамгаалахын төлөөлөгч ямар нэгэн мэдэгдэл өгсөнгүй.

Баасан гаригт нэг цөмийн тогооны дээр утаа ихээр гарч эхэлсэнтэй тэр нь холбоотой байсан уу гэдэг нь тодорхойгүй. Гуравдугаар сарын 17-нд “Фүкүшима” станц дээр хэдэн арван тонн ус асгасан байлаа. TEPCO компани өмнө нь станцын цахилгааны хангамжид түр зуурын схемээр цахилгаан өгнө тэр нь хөргөлтийн системийг ажиллуулах боломжийг өгнө гэж мэдэгдсэн байна. Мөн цэргийн автомашинуудаас станцад ус цацан хөргөөж эхэлсэн гэнэ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж