Нүүрсний нөөц бүрдүүлэхэд төсвийн зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Нүүрсний нөөц бүрдүүлэхэд төсвийн зээл олгоно

Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах, өр
авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Нүүрсний аюулгүйн нөөц”
бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулж 7 тэрбум 305 сая 800
мянган төгрөгийн төсвийн зээл олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад
Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Олгосон зээлийг зориулалтын
дагуу үр ашигтай зарцуулж, энэ онд багтаан бүрэн буцаан төвлөрүүлэхийг
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгажээ.

“Нүүрсний
аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг өвлийн оргил
ачааллын үед 20 хоногийн нөөцтэй байлгахаар тооцсон байна. Зээл нь
станц, уурхайнууд хооронд өр авлага үүсгэхгүй байх, хуримтлагдсан өр
авлагыг бууруулах, эдийн засаг, санхүүгийн чадавхийг нь дээшлүүлэхэд
дэмжлэг болох учиртай юм. Түүнчлэн уурхайнууд энэ оны 2 дугаар улиралд
хийхээр төлөвлөсөн уулын тоног төхөөрөмж, технологийн автомашин,
механизмуудын засвараа хугацаанд нь гүйцэтгэх боломж бүрдэж, нүүрсний
нөөц бэлдэх тээврийн хэрэгслүүдийн найдвартай байдал ч бий болно гэж
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж