Йеменд 30 жагсагч алагджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

Йеменд 30 жагсагч алагджээ

Йемены нийслэл Сана хотноо гуравдугаар сарын 18-нд болсон жагсаалын үеэр 30 гаруй хүн алагдаж, зуугаад хүн шархадсан тухай эмнэлгийн ажилтнуудын мэдээлэлд үндэслэн Agence France-Presse мэдээлжээ.
    
Гэрч нарын яриагаар их сургуулин ойролцоох жагсагчдад ерөнхийлөгч Али Абдулла Салехийн талын гар буу, хутга, бороохойгоор зэвсэглэсэн бүлэг халдсан байна.

Тэд тэр хавийн байруудад нуугдаж байгаад жагсагчдад халджээ. Өргөн олон нийтийн жагсаал Сана хотноо хоёрдугаар сарын 21-нээс хойш явагдаж байгаа юм. Жагсаал эхэлсэн цагаас хойш 100 гаруй хүн амиа алдаад байгаа ажээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж