Дэлхийн уул уурхайн томоохон компани болох “Англо-Американ” Орос, Монгол, Мозамбик, Австрали болон Индонез зэрэг орны нүүрсний салбарт хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлж байна. Жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нүүрсний уурхай сонирхож байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ Энэтхэг, Хятадад нийлүүлэхээр төлөвлөж буйгаа тус компаниас мэдэгджээ.
2009 онд “Англо-Американ” компанийн ашиг 11,13 тэрбум ам.доллар үнэлэгдэж байсан бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд ашиг нь 35 хувиар нэмэгдсэн байна. 2020 он гэхэд Австралийн орд газрууд дахь нүүрсний олборлолтын хэмжээгээ жилд 24 сая тонн болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 1917 онд байгуулагдсан Англо-Американ нь зэс, хөнгөн цагаан, алтны үйлдвэрлэл эрхлэхээс гадна нүүрс, алмазны олборлолт явуулдаг юм.
Э.Од