Түлэнхийн төвийг нүүлгэн шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

Түлэнхийн төвийг нүүлгэн шилжүүлнэ

Олны нэрлэж заншсанаар “Хуучин гэмтэл” буюу Түлэнхийн төвийг ирэх дөрөвдүгээр сарын 15-нд нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Ирэх тавдугаар сард эмнэлгийн байрыг нурааж, суурин дээр нь найман давхар иж бүрэн эмнэлгийн байр барихаар болсон байна. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор тус төвийн эмч, ажилчид, өвчтнүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шилжүүлэх гэнэ. Түлэнхийн төвд дунджаар 130 хүн хэвтэн эмчлүүлдэг ба 118 ажилтантай ажээ.

Найман давхар эмнэлгийн барилгын ажил дуусмагц Түлэнхийн төвийн ажилтан, эмчлүүлэгчид эмнэлгийн шинэ байрандаа нүүж ирэх гэнэ.

                                Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж