Сирид жагсагчдыг бууджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

Сирид жагсагчдыг бууджээ

Сирийн эрх баригчид баасан гаригт Дераа хотноо болсон жагсаалыг хөөн тараасан байна. Жагсаалтыг тараах үеэр байлдааны сумтай галт зэвсгийг хэрэглэсэн гэнэ. Жагсагчдаас гурван хүн алагдсан ба жагсаалын эсрэг нисдэг тэрэг хэрэглэжээ.

Бараг 50 жил засгийн эрхэнд байгаа эрх баригч Баас намын эсрэг жагсаалд оролцогсод улс төрийн эрх чөлөө ба авлигатай тэмцэхийг шаардсан байна.

Баасан гаригийн мөргөлийн дараа эхэлсэн жагсаалд Дераа хотын 3-4 мянган хүн оролцсон байна. Үүнээс арай бага хэмжээний эсэргүүцлийн ажиллагаа Сирийн хоёр хотод болсон байлаа.

Agence France-Presse мэдээлснээр жагсагчид ба аюулгүй албаныхны хооронд гарсан мөргөлдөөний улмаас дөрвөн хүн нас барж хэдэн зуун хүн шархаджээ. Сирийн хэрэг явдлыг АНУ буруутгасан ба Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүний амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг хариуцлагад татахыг уриалсан байлаа. Өнгөрсөн хоёрдугаар сард Тунис ба Египетийн жагсаалын адил хөдөлгөөнд уриалсан уриалга интернэтээр сиричуудад цацагдсан байлаа.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж