Кесеннум газар хадлалтийн дараа. Фото: AFP
Энэ бямба гаригт нурангин пороос “аврагдсан” гэх япон залуу газар хөдлөх үед Кесеннум хотод байгаагүй нь нотлогджээ. “Аврагдсан” залуугийн гэр бүлийнхний ярьснаар залуу Мияги мужийн Кесеннум хотдоо өчигдөр ирсэн аж.
Газар хөдлөлтийн дараа залууг бусад хүмүүсийн хамт дүрвэгсдийн лагерьт авчирсан байжээ. Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 18-нд залуу нурсан гэртээ ирж, байраа сэргээхээр шийдсэн гэнэ.
Мэдээллийн агентлагууд найм хоног нурангин дор байсан залууг аварлаа тэрбээр цочролд ороод ярьж чадахгүй байна хэмээн дамжуулсан байлаа.
Ш.САМБУУ