Жерар Аро. Фото: AFP
Франц уг нь баасан гаригт цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байснаа нэг хоногоор хойшлуулсан юм.
Арогийн хэлснээр Парист өндөр тушаалтнууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг авч хэлэлцсэн саммитийн дараагийн хэдэн цагт цэргийн ажиллагааг эхлүүлэх ажээ. Босогчдын эсрэг хүч хэрэглэхийг зогсоох шаардлагыг энэ уулзалтаар гаргах бөгөөд Франц түүнийг нь дэмжиж байгаа гэж Аро хэлэв.
Ерөнхийлөгч Саркозийн зохион байгуулж байгаа саммитад ЕХ-ны удирдлага, Арабын лигийн ба Африкийн холбооны төлөөлөгчид, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ба АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар оролцож байна. Гуравдугаар сарын 18-ны шөнө гаргасан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу дэлхийн хамтын нийгэмлэг Ливийн энгийн иргэдийг хамгаалахын тулд ямар ч арга хэмжээ авах эрхтэй болов. Тогтоолын дараа Маумар Каддафийн Засгийн газар гал зогсоож буйгаа зарлан олон улсын ажиглагчдыг урьсан байна. Босогчид Каддафи худал хэлж байгааг мэдэгдсэн байлаа. Өчигдөр орой Бенгази хотод дэлбэрэлт ба зенитийн буун дуу гарч байлаа.