Баянгол дүүрэгт шинээр хороо байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

Баянгол дүүрэгт шинээр хороо байгуулжээ

Нийслэлийн ИТХ, Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын хэмжээнд засаг захиргааны 20 хороог шинээр байгуулжээ. Баянгол дүүргийн хүн ам олноор суурьшсан 9, 10, 11 дүгээр  хороодыг хувааж,  21, 22, 23 дугаар хороо болгожээ. Хуучин хороонд 14 мянга 430 иргэн оршин суудаг аж. Шинэ хороо руу шилжих иргэдийн шилжилт хөдөлгөөн, иргэний үнэмлэхийн наалтын зардлыг төсвөөс гаргаж, үнэ төлбөргүй шилжилт хөдөлгөөн хийж байгаа аж. Одоогийн байдлаар Баянгол дүүргийн иргэдийн 30 гаруй хувь нь шилжилт хөдөлгөөнөө хийлгэсэн байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж