Хүчтэй цасан болон шороон шуургатай

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

Хүчтэй цасан болон шороон шуургатай

Ойрын өдрүүдэд Өвөрхангай, Дундговь, Өмнөговь  аймгийн нутгаар хүчтэй  цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд 16- 28 метр/секунд хүрч ширүүсэхийг Ус цаг цуурын хүрээлэнгээс анхааруулжээ. Мөн өнөөдөр зарим нутгаар, маргааш нутгийн зүүн хэсгээр цас орно. Цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Их нууруудын болон Дархадын хотгор,Идэр, Тэс голын саваар  шөнөдөө 27-32, өдөртөө 13-18 хэм, Хараа, Ерөө, Орхон, Туул, Халх голын сав газарт  шөнөдөө 9-14, өдөртөө 4-9 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж