Малын гоц халдварт шүлхий өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт гарсантай холбогдуулан нийслэлийн бүсэд дээрх аймгуудаас мах, махан бүтээгдэхүүн оруулахыг зургаан сар хориглоод байсан юм. Одоогийн байдлаар дээрх гурван аймагт шүлхий өвчний тархалт бүрэн намжиж, устгал ариутгал хийж дууссан тул энэ сарын 17-ноос хориог цуцалсан байна. Тиймээс дээрх гурван аймгаас мах, махан бүтээгдэхүүн чөлөөтэй нэвтэрч эхэлсэн аж.
С.Отгон