Нийтийн тээврийн үзлэг оношлогоо үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үзлэг оношлогоо үргэлжилж байна

Үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн хэрэгслүүд жилд хоёр удаа техникийн үзлэг оношлогоонд ордог. Энэ оны үзлэг энэ сарын 10-нд эхэлсэн. Үзлэг тавдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Үзлэг оношлогоонд нийслэлийн хэмжээнд явж буй том болон бага оврын автобус, такси компанийн нийт 93 аж ахуйн нэгжийн 2460 тээврийн хэрэгсэл хамрагдах ёстой аж.

Одоогийн байдлаар үүнээс 30-аад тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд хамрагджээ. Нийтийн тээвэрт ашиглах хугацаа нь дууссан бага оврын 190, том  оврын 50 автобусыг үзлэгт хамруулахгүй, ирэх сарын 1-нээс үйлчилгээнээс хасах шийдвэрийг Нийтийн тээврийн газраас гаргасан  байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж