Аврагчид Мияги мужид ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

Аврагчид Мияги мужид ажиллаж байна

Энэ сарын 15-нд Японыг зорьсон Монголын 12 аврагч хүчтэй газар хөдлөлт болж гамшгийн хэмжээнд хүрсэн  Мияги мужид дөрөв дэх өдрөө аврах, эрэн хайх ажиллагаанд оролцож байна. Тэд Онцгой байдлын ерөнхий  газартай өдөр бүр холбогдож байгаа аж. Аврагчидтай шууд холбогдож байгаа ОБЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаатараас өнөөдөр тодруулахад “Монголын аврагчид гамшиг болсон газрын хамгийн хүнд нөхцөлд үүргээ сайн гүйцэтгэж байна. Монголын аврагчдын ажиллаж буй мужид бусад гадаадын хэд хэдэн орны аврагчид ажиллаж байгаа. Тус муж гамшигт хамгийн их өртсөн учир нөхцөл байдал маш хүнд. Гэхдээ аврагчид туршлагатай, эрэн хайх аврах ажиллагааны мэдлэг өндөр учир сайн  ажиллаж байна” гэсэн юм.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах, ой хээрийн түймэртэй тэмцэх салбары 12 аврагч гамшгийн бүсэд ажиллах сургуулилтаа эх орондоо хангаж, шаардлагатай хувцас  хэрэглэл бүх зүйлээ базааж явжээ. Харин тэдний ажиллах мужийг нь Японы талаас хуваарилсан юм. Аврагчид 14 хоног Японд ажиллана гэх урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа ч нөхцөл байдлаас шалтгаалж ажиллах хуцагаа өөрчлөгдөж магадгүй аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж