Дотоод хяналт шалгалтыг онцлов

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Дотоод хяналт шалгалтыг онцлов

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнөөдөр “Нүүрс олборлогч болон баяжуулагч аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт” сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Ингэхдээ ашигт малтмалын салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж, дотоод болон гадаад хяналт шалгалт, аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэрэгжүүлэх тухай хэлэлцсэн бөгөөд “Энержи ресурс” ХХК уул уурхайн компанийг төлөөлж оролсон юм.

 Уг уулзалтаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд аюулгүй ажиллагааныхаа талаар буюу дотоод хяналтын тухай мэдээллийг цаг алдалгүй гарган мэдүүлж байхын ач холбогдлыг онцоллоо.  Түүнчлэн аливаа компаниуд хяналт шалгалт ирнэ гэсэн сургаар аюулгүй ажиллагааныхаа буюу дотоод нөхцөл байдалдаа анхаардаг байдлыг засч, уурхайг анх нээж байхдаа анхааралдаа авах нь нэн чухал тухай Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Энхмөнх илтгэлдээ онцолж байсан.

Хяналт шалгалтын тухай Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Баатарцогтоос тодрууллаа.

-Төрийн хяналт шалгалт болон дотоод хяналт аж ахуй нэгжүүдэд ямар ач холбогдолтой вэ?

– Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь зарчмын өөрчлөлтийг араасаа дагуулсан юм. Ер нь үндсэндээ төрийн хяналт  шалгалтыг зохион байгуулахдаа эрсдэлд суурилж байна.  Энэ хүрээнд эрсдлийн ангилал, обьект, цар хүрээг тогтоох тухай заавар, зарчим өнгөрөгч онуудад гаргасан юм. Түүнчлэн хяналтын хуудсыг боловсруулсан. Мөн аж ахуй нэгж бүр дотоод хяналтын ажилтантай байх тухай заасан. Ийм эрх зүйн орчин бий болсоноор  компаниудад дотоод хяналт шалгалтаа албан ёсоор хийх бүрэн боломжтой юм. Цаашдаа компаниуд өөрсдөө дотоод хяналтын ажилтантай байхыг мөрдлөг болгох болно. Ингэснээр хяналт шалгалтыг явуулна гэснээр л дотоод байдалдаа анхаардаг үр дүнгүй сэрэмжлүүлэг маягийн шалгалт бус аливаа эрсдэл гарахаас өмнө сэргийлж чадах шалгалт болж байна. Энэ нь аж ахуй нэгжүүдийн эдийн засгийн эсрдэл, нэр хүнд болоод хувь хүний, ажилтаны эрүүл мэндийг анхаарахад хөрөнгө оруулалт болно.

-Хяналт шалгалтыг хийхдээ нэгж, тэр дундаа боловсон хүчинтэй шууд харилцаж ажиллаж байна гэсэн үг үү?

-Аливаа зүйлс шат дамжлагатай, зохион байгуулалттай байх тулгуур шаардлагын хүрээнд асуусанчлан, хяналтын ажилтантай харилцана гэсэн үг юм. Үндсэндээ ямар ч байгууллага дотоод хяналтын нэгжтэй байхыг шаардаж, төрийн хяналт харин шалгалтыг тэрхүү ажилтантай түлхүү ажиллана.  Тэгэхээр ямарваа зөрчил, дутагдал гарвал дотоод хяналтын ажилтантай хариуцлага тооцох юм. Уул уурхай компанид гардаг түгээмэл зөрчил бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахгүй байгаа болон байгаль орчны нөхөн сэргээлтийг дутуу хийж байгаа юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж