Дөрөвдүгээр сарын 12 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 12

Дөрөвдүгээр сарын 12-ны баяр

Олон улсын Агаарын болон сансарын нисгэгчдийн өдөр (Space Probe Day).
1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр сансарт анх удаа хүн нислээ. Зөвлөлтийн иргэн Юрий Гагарин дэлхийн анхны сансрын нисгэгч болсон ба тэрээр “Восток” сансрын хөлөгөөр дэлхийг 108 минутын дотор тойрч амьд мэнд эх дэлхийдээ буцаж ирсэн байна.

Либерийн чөлөөлөгсөний өдөр.
Чөлөөлөгдсөний баяр гэж тэр үед хамгийн нэр хүндгүй байсан ерөнхийлөгч У.Р.Толбертын 1980 онд алагдсаныг либериичууд хэлдэг.

 Үйл явдал

1242 ОН. Оросын ван Александр Невскийн удирдсан цэрэг немцийн рыцариудыг Чуд нуурын тулалдаанд ялав.

1796 ОН. Хорин долоон настай дивизийн генерал Наполеон Бонапарт  Монтенотте гэдэг газар анхны том тулалдаандаа ялалт байгуулжээ. Тэр үед Франц Италийн эсрэг анхны аян дайн хийж, Европын орнуудын нэгдсэн нэгдүгээр эвслийн армитай байлдаж байлаа. Тэр жил Франц гол цохилтоо Австрид хийж 42 мянга орчим хүнтэй Наполеоны армид Хойд Италийг эзлэх хоёрдугаар зэргийн зорилт тавьсан байв. Гэвч Наполеоны арми  Австрийн цэргийг ээлж дараалан бут ниргэж, дайны гол үүргийг гүйцэтгэжээ.

1903 ОН. Английн Истборн хотноо механикаар хөдөлдөг олон хүний суудалтай омнибусын шугам ашиглалтад оржээ. Анхны морь хөлөглөсөн омнибусууд 1662 онд Парист гарч ирсэн юм. Хэсэг хугацааны дараа Парисын эрх баригчид доод зэрэглэлийн хүмүүсийг  тээвэрлэхийг хориглосон тул зорчигчгүй болсон омнибус хаагджээ.

1995 ОН. Дэлхийн сүлжээнд хайлтын хамгийн алдартай Yahoo систем гарч иржээ.


2002 ОН.
Саудын Арабад болсон телевизийн шууд нэвтрүүлэгээр амь үрэгдсэн палестинчуудын ар гэрийнхэнд зориулан 12 сая ам.долларыг цуглуулжээ. Тус орны хаан дөрвөн саяыг өгсөн ба бусдыг нь дөрвөн цагийн нэвтрүүлэгийн явцад цуглуулсан байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-12 202.70.33.211

enen odor bolgoni medeelel ih goy shuubayarlalaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж