Роснефть компанийн цэвэр ашиг 9,4 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Роснефть компанийн цэвэр ашиг 9,4 хувиар өсчээ

Роснефть компанийн цэвэр ашиг өнгөрсөн онд 9,4 хувиар өсч, 384 тэрбум рубльд хүрсэн талаар ИТАР-ТАСС мэдээллээ. Компани өнгөрсөн онд их ашигтай ажилласан бөгөөд 2010 онд Роснефтийн мөнгөн орлогын дүн 874,7 тэрбум рубль байсан бол өнгөрсөн онд 1,389 их наяд рубль хүрсэн тухай ОХУ-ын Нягтлан Бодохын Бүртгэлийн Стандартын тайланд бичсэн байна. Мөн 2010 онд компанийн мөнгөн урсгал 1,573 их наяд рубль байсан бөгөөд өнгөрсөн жилд  2,142 их наяд рубль болсон юм.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж