Туркэд баривчилгаа болов

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

Туркэд баривчилгаа болов

Туркийн цагдаагийн хүчин пүрэв гаригт одоогийн ерөнхий сайд Tayyip Erdogan-ны засгийн газрын эсрэг хэт барууны үндэсэрхэг үзэлтнүүдийн бүлэглэлийнхэн нууц хуйвалдаан зохион байгуулж байна хэмээн сэжиглэж, 20 гаруй хүмүүсийг баривчлан хорьжээ. Эдгээр хүмүүсийн дотор туркийн аюулаас хамгаалах хүчинд ажиллаж байсан нэгэн өндөр албан тушаалын офицер байгаа юм байна.

Ердоганы засгийн газрыг түлхэн унагах хуйвалдаанд оролцсон хэргээр хэдэн зуун хүн хүн баривчлагдан, мэдүүлэг өгч байгаа ажээ. Баривчлагдсан ихэнх хүмүүс Эргенекон хэмээх хэт барууны үзэлтэй, нууц бүлэглэлтэй холбоотой байгаа аж.

Туркийн засгийн газар “Эргенеконы хэрэг явдалтай” холбогдуулан хэдэн арван сэтгүүлчдийг баривчлан хорих шийдвэр гаргасан боловч Европийн Холбоо, АНУ, хүний эрхийг хамгаалах байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч, сэтгүүлчдийг суллан гаргасан юм.

Эрдоганы засгийн газрыг Турк улсын тусгаар тогтнолын эцэг хэмээн үздэг Мустафа Кемал Ататуркийн үлдээсэн үндэсний уламжлалыг эвдэхэд чиглэсэн бодлого явуулж байна гэж буруутгаж байгаа юм байна.

Пүрэв гаригт явуулсан баривчлагааг төрөлбүрийн мужуудийн цагдаагийн байгууллагууд, их сургуулиуд мөн армийн салбар хэсгүүдэд хийсэн байна.

Эх сурвалж: EUROPA PRESS

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж