
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх нутаг болон баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
Улаанбаатарт үлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.