“Хүүхэд ээжийгээ санаад уйлж байна”

Хуучирсан мэдээ: 2011.03.19-нд нийтлэгдсэн

“Хүүхэд ээжийгээ санаад уйлж байна”

Зуун зуун дамжсан он жилүүдийн хугацаанд эмэгтэйчүүд “зургаа дахь мэдрэхүй”-тэй болж хувьсан хөгжжээ. Хүмүүс хоорондын харилцааг ажиглах, худлаа хэлэхийг дор нь барих, үнэн учрыг олж мэдэх гээд супер гэмээр чадвартай. 1978 онд Австралид нэгэн телевизийн хөтөлбөрт зориулан сонирхолтой туршилт хийсэн байна. Эмэгтэйчүүдийн нялх хүүхдийн нүүр царай, хөдөлгөөнийг хэрхэн уншиж чаддагийг батлахаар явуулсан туршилт. Уйлж буй хүүхдийн 10 секундын бичлэгийг дууг нь хааж байгаад тэдэнд үзүүлжээ. Ихэнх ээж өлсөж, эсвэл даарсан, ядарсан гэх мэтээр зөв оношийг тавсан бол туршилтад оролцсон аавуудын зөвхөн 10 хүрэхгүй хувь нь л даалгаврыг амжилттай биелүүлжээ. Амжилт үзүүлсний бараг тал нь шахуу зүгээр л “буудсан” байна. Ихэнх аав “Хүүхэд ээжийгээ санаад уйлж байна” хэмээн тун баатарлаг өгүүлсэн байх юм.


Энэ туршилтыг эмээ, өвөө нарын дунд мөн явуулсан юм. Эмээ нарын 60-70 хувь нь даалгаврыг биелүүлсэн. Гэтэл ихэнх өвөө бүр төрсөн ачаа ч олж танихгүй байлаа. Ер нь ч хоёр ихэр хүүхдийг эмэгтэйчүүд эрчүүдээс хамаагүй хялбархан ялгаж таньдаг. Өрөөн дотор 50 хос байхад дундаж эмэгтэй хүн 10 минут болоход л тэдний хоорондын харилцааны талаар ямар нэг байдлаар ойлголттой болж чаддаг. Өрөөнд орж ирмэгцээ л нөгөө супер мэдрэмжийнхээ тусламжтай маргалдаж, хэлэлцэж, хайрын үг ярилцаж байгаа хосуудыг харж таньж чадна. Хэн хэнтэйгээ яаж харилцаж байгааг тэд богино хугацаанд анзаардаг гэсэн үг. Гэтэл эрчүүд энэ тохиолдолд яадаг вэ? Нууц камераар хийсэн бичлэг тун өөр дүр зургийг харуулсан юм. Эр хүн өрөөнд орж ирмэгц орох, гарах хаалга хаана байдгийг харчихаад, цонхыг мөн нягталж амжсан байна. Эртнээс ан гөрөө хийж, гэнэтийн дайралтаас өөрийгөө хамгаалахад хэзээд бэлэн байх даалгавар тархинд нь суулгагдсан учраас тэр. Хаалга, цонх шалгасныхаа дараа харчууд таньдаг царай, эсвэл өстөн дайсан хэн байна гэдгийг бүртгэнэ. Тэгээд өрөөн доторхийг харна. Гэрэл чийдэн сонирхоно. Эвдэрхий унтраалга, хагархай цонхонд тэдний нүд хурц. Засаж, янзлах үндсэн үүргээсээ болоод тэр. Гэтэл эмэгтэйчүүд хүмүүсиййн царайг нэгд нэгэнгүй харж, хэнийнх нь сэтгэл санаа ямар байгааг, хэн нь юу бодож байгааг хардаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж