Биеийн хөдөлгөөн, биеийн хэл судлах олон туршилт нүүр тулсан шууд харилцааанд биеийн хөдөлгөөн, дохио зангаа нийт мэдээллийн 60-80 хувийг, харин дуу чимээ зөвхөн 20-30 хувийг эзэлдэг болохыг тотоосон байна. Харин үг 7-10 хувийг эзэлдэг гэнэ. Хүүхнүүдийн тархи энэ бүх мэдээллийг цогцоор нь хүлээж авч, нэгтгэн дүгнэх өндөр чадвартай. Үүнд тархиныхаа хоёр талыг хоёуланг нь ашигладгаараа эрчүүдээс давуу. Чухам ийм учраас л ихэнх эрчүүд хүүхнүүдэд худлаа хэлж чаддаггүй байх нь. Хэлэх гэж оролдоод дийлэнхдээ бүтэлгүйтнэ. Өөдөөс нь харж байгаад худлаа хэлэхэд бараг л ихэнх эмэгтэй дороо мэднэ. Гэтэл эрчүүд үүнийгээ мэддэггүй, овоо дориун худлаа ярьж байна гэж эндүүрдэг. Яагаад гэвэл өөрсдөд нь биеийн хөдөлгөөн, үг, нүүрний хувирлаар дамжих мэдээллүүдийг цуглуулан , нэгтгэн дүгнэх чадвар байхгүй. Хэрвээ харчууд хэн нэг эмэгтэйд худлаа хэлэх шаардлага гарвал утсаар ярьсан нь хамаагүй найдвартай. Эсвэл харанхуйд хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч байгаад.