
Харин дараа нь Засгийн газрын хуралдаанаар ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд нэг сая төгрөгийг олгож дуусна гэж байсан ч сураг алдраад байна. Энэ талаар Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодруулахад "Журмыг нь хүртэл сайн батлаагүй байгаа. Хэзээ олгох нь тодорхойгүй байна. Одоо надад ямар нэгэн шийдвэр ирээгүй" хэмээсэн.
Зарим мэргэжилтнүүдийн хэлж буйгаар "Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан болохоор нэг зэрэг ийм их мөнгө тараахаас зайлсхийж нэг сая төгрөгийг хойшлуулж байж магадгүй" гэж байв.
Л.БААТАРХҮҮ
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин