Zune HD 64GB 349.99 ам.доллараар худалдаанд гарлаа | News.MN

Zune HD 64GB 349.99 ам.доллараар худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Zune HD 64GB 349.99 ам.доллараар худалдаанд гарлаа

Программ хангамжийн салбарт тэргүүлэгч “Microsoft” корпорацийн “Zune” хөгжим тоглуулагчийн 64GB багтаамжтай HD хувилбар албан ёсоор худалдаанд гарчээ. Компанийн мэдэгдсэнээр дөрөвдүгээр сарын 12 буюу өнөөдрөөс эхлэн Zune HD 64GB хувилбар 349.99 ам.долларын үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ. Харьцуулахад, дижитал хөгжим тоглуулагчийн салбарт гол өрсөлдөгч болох “Apple” компанийн 64GB багтаамжтай iPod тоглуулагч 399 ам.долларын үнэтэй юм. 64GB багтаамжтай Zune HD тоглуулагч худалдаанд гарсан гэх мэдээллээс гадна “Microsoft” 16 болон 32GB багтаамжтай Zune тоглуулагчийнхаа үнийг тус бүр 20 ам.доллараар бууруулсан тухайгаа зарласан байна. Сонирхуулахад, 64GB багтаамжтай Zune HD тоглуулагч нь титан, хар, цэнхэр, улаан, ногоон, үзмэн ягаан болон улаан хүрэн өнгөний сонголттой ажээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.amarxan.com 2010-04-12 202.131.225.20

амархан сурна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж