Цацрагийн хэмжилт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Цацрагийн хэмжилт үргэлжилж байна

Гадаад орчны цацрагийн хяналтын сүлжээний 35 постод 2011 оны 3-р сарын 17- ны өдрийн өглөөний 07 цагаас 3 дугаар сарын 18-ний өглөөний 07 цаг хүртэлх хугацаанд цаг тутам хийсэн хяналтын мэдээг 21 аймаг тус бүрийн дунджаар нэгтгэж гаргалаа. Одоогоор цацрагийн түвшин ихэссэн тохиолдол илрээгүй байна.

Улаанбаатар хотын гадаад орчны хяналтын 11 цэгт 2011 оны 3 дугаар сарын 17-ний өдөр хийсэн цацрагийн хэмжилтийн дүнгээс үзвэл байгалийн цацрагийн ердийн хэмжээнээс ихэссэн тохиолдол мөн илрээгүй байна

2011 оны гуравдугаар сарын 17-ны өдөр 22.05-24.00 цагийн хооронд Бээжин-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар чиглэлийн 2 онгоцоор ирсэн зорчигчид, тэдгээрийн ачаа тээшинд цацрагийн хэмжилт, хяналт хийлээ. цацрагийн бохирдолтой ачаа тээш, зорчигч илэрсэнгүй.

2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 02:15 цагт Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчид, тэдгээрийн ачаа тээшинд цацрагийн хэмжилт, хяналт хийлээ. Хэмжилт, хяналтын явцад Фукушимагаас 50км-ийн зайд орших Шинчи тосгоноос ирсэн зорчигчийн aчaaнaac зохиомол цацраг идэвхт изотопын бага хэмжээний бохирдол илэрсэн.

Иймээс зорчигчийн бие болон ачаа тээшинд хоёр дахь шатны үзлэг хийж цацрагийн бохирдол илэрсэн эд зүйлсийг журмын дагуу тусгай байранд хадгалж, битүүмжлэв

МИАТ ХК-ний хүсэлтээр ОМ-502 нислэгийн дугаартай Бойнг-737 онгоцны заал, урд, баруун, зүүн, хойд дугуйнуудад цацрагийн хэмжилт, хяналт хийлээ. Хяналтаар цацрагийн бохирдол илрээгүй гэж Цөмийн энергийн газраас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж