Хөгжмийн зохиолч Л.Балхжавын хүү найруулагч Б.Чингүүны ээлжит шинэ кино мэндэллээ. “Гэрэл” хэмээх 14 минут үргэлжлэх богино хэмжээний киногоо тэрбээр өчигдрөөс эхлэн телевизээр цацжээ. Киноны гол дүрд жүжигчин Б.Хулан, Ж.Гэрэл нар тогложээ. Жүжигчин Б.Хулан сэтгүүлч бүсгүйн дүрийг бүтээсэн бол Ж.Гэрэл зураачийн дүрд тоглосон байна. Найруулагч Б.Чингүүний өмнөх бүтээлүүд болох “Анхны болзоо”, “Соло”, “Цэцэг” хэмээх богино хэмжээний кино онлайн хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй байсан юм.
Өнөөдрийн байдлаар “Гэрэл” богино хэмжээний киног Youtube.com сайтаас 200-гаад хүн үзээд байгаа юм.
“Гэрэл” богино хэмжээний киног энд дарж үзнэ үү.
М.Дөл